НҮБ-ын албаны төлөөлөгч Хойд Солонгост айлчилжээ

Өдгөө Солонгосын хойгийн асуудал дэлхий дахины хамгийн хурцадмал сэдэв болоод байгаа. Үүнийг дайн дажины хэмжээнд хүргэхгүйн тулд дэлхийн томоохон удирдагчид дипломат зарчмын хүрээнд, зөв шийдвэр гаргах ёстой болоод байгаа үе билээ.

НҮБ-ын Улс төрийн хэрэг эрхлэх албаны дарга Жефрей Фелтмэн албаа авснаас хойш зургаан жилийн дараа буюу өнгөрсөн мягмар гаригаас баасан гаригийн хооронд Хойд Солонгосын Пёнъян хотод төрийн дээд айлчлал хийсэн. Айлчлалынхаа үеэр Жефрей Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Ри Ёон Хотой уулзжээ.

Жефрей нөхцөл байдлыг сайжруулах үүднээс нээлттэй харилцах нь зөв гэж үзсэн учраас Ри Ёон Хотой илэн далангүй яриа өрнүүлснээ хэлжээ. Тэд гол төлөв НҮБ-ын зүгээс Хойд Солонгост үзүүлэх тусламж болон санамж, зөвлөгөөнүүдийн талаар ярилцсан болохыг Хойд Солонгосын төрийн хэвлэл мэдээллээр мэдээлжээ.

 


Санал болгох мэдээ

ОХУ-ын генерал Финал Сарваровын амь насыг хөнөөжээ

Москвад цагын өмнө бөмбөг дэлбэрч, ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын шуурхай албаны тэргүүн, дэслэгч генерал …