Саудын Арабт 35 жилийн дараа кино театруудыг нээхээр болжээ


Залуу ханхүү Мохаммад Бин Салманы санаачлагаар Саудын Арабт ирэх оны эхээр кино театруудыг нээхээр болжээ. Албаныхан тус улсад кино театруудын үйл ажиллагааг 2018 оны гуравдугаар сараас зөвшөөрч байгаагаа өчигдөр зарласан байна.

Саудын Арабт хуучныг баримтлагчид болон шашны зүтгэлтнүүдийн нөлөөгөөр 35 жилийн өмнө кино театрын үйл ажиллагааг зогсоосон аж. Тэд барууны байтугай Египет, Ливанд хийсэн Арабын кинонуудыг үзэхийг нүгэл гэж тооцдог.

Ханхүү улсдаа хэд хэдэн шинэлэг зүйлийг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа ба өөрийн эцэг, Саудын Арабын хаан Салманаас туслалцаа авахаар болжээ. 32 настай ханхүү дараа жил эмэгтэйчүүд машин барьж эхлэхийг зөвшөөрсөн шийдвэр гаргасан.

Ирэх оноос кино театруудыг нээх мэдээ олон Араб хүнийг баярлуулжээ. Ялангуяа киноны салбарынхан мэдээг догдлон хүлээж авсан. Одоогоор театрт эмэгтэй эрэгтэй хүмүүсийг тусад нь суулгах эсэх талаар шийдвэр гараагүй.

 


Санал болгох мэдээ

Орос-Америкийн цэргийн өндөр түвшний яриа хэлэлцээг сэргээхээр тохиролцжээ

АНУ, Оросын төлөөлөгчид цэргийн өндөр түвшний яриа хэлэлцээгээ сэргээхээр тохиролцсон тухай АНУ-ын Зэвсэгт хүчний Европ …