Археологичид Египетийн нэн эртний 2 булш задалжээ

Занданшуулсан шарил буюу мумми нь зориудаар болон тохиолдлоор агааргүй, маш бага чийгтэй орчинд зарим тохиолдолд эрс хүйтэн орчинд химийн бодисын нөлөөгөөр арьс болон мах нь хадгалагдсан үхдэл, цогцос.

Хүн болон амьтдын занданшуулсан шарил дэлхийн бүх газраас олддог бөгөөд байгалийн өвөрмөц нөхцөл, зарим нь соёл иргэншлийн зан үйлийн нөлөөгөөр хадгалагдсан байдаг. Өнгөрсөн бямба гаригт Египетийн аялал жуулчлалын сайд 3,500 жилийн настай хоёр занданшуулсан шарил задалсан талаар мэдээлжээ.

Аялал жуулчлалын сайд Мохамед Еэхиа Рашед уг үйл явдал тус улсад 2011 онд хэт даврагчид бослого хийснээс хойш  сулраад байсан аялал жуулчлалын салбарыг сэргээхэд нөлөөлнө гэж үзжээ.

Занданшуулсан хоёр шарилыг Египетийн өмнөд хэсгийн Лаксор хотын ойролцоо, Нил мөрний баруун эргээс олжээ. Шарилуудыг судалж өндөр угсаа гаралтай хүмүүс байсныг тогтоосон бөгөөд тэднийг модон авсанд хийсэн байжээ. Тэндээс чандар хадгалах сав, шавар ваар тэргүүтэй 450 баримлыг олсон байна.

 


Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …