Дараа долоо хоногт Английн хатан хаан Элизабетын хувийн Сандрингхам ордонд Зул сарын цэнгүүн болно. Энэхүү арга хэмжээнд ханхүү Харригийн сүйт бүсгүй Меган Маркл оролцох юм. Меган ирээдүйн хадмын талынхандаа ямар бэлэг бэлдэж байгаа нь сонирхол татаж байна.
Кейт Миддлтоны хувьд өнгөрсөн жилийн Зул сараар хатан хаанд ямар бэлэг өгөхөө шийдэж чадахгүй чамгүй хугацааг авсан гэдгээ хэлсэн. Тэрээр эцсийн мөчид жимсний чанамал хийж өгсөн байна.
Гүнж “Бэлдсэн бэлэг маань хатан хаанд таалагдсан эсэхт санаа зовнисон. Харин өглөө чанамлын үлдсэн тал нь гал тогооны ширээн дээр байгааг хараад тайвширсан” гэжээ.
Хааны гэр бүлийн гишүүд Зул сарын баяраар өглөөний цай, сүм болон оройн цайллагад өөр өөр хувцас сольж өмсдөг уламжлалтай.