Хятад ОУ-ын шахалт, эдийн засгийн асуудлаас болж Солонгосоос аажмаар улс төр, худалдааны харилцаагаа тасалсан юм. Үүнээс үүдэж Солонгосын хойг дахь нөхцөл байдлыг хяналтаасаа алдаж байгаа билээ. Солонгосын хойгт дайн болох эрсдэлтэй байгааг бямба гаригт Хятадын засгийн газрын зөвлөхүүд болон чөлөөнд гарсан армийн офицерууд анхаарууллаа.
Бямба гаригт Бээжин хотод болсон Солонгосын хойгийн асуудлаарх зөвлөгөөн дээр Хятадын Олон Улсын Харилцааны сургуулийн профессор “Солонгосын хойгт үүссэн нөхцөл байдал дайны эрсдэлийг бий болгож байна, АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп болон Хойд Солонгосын удирдагч Ким Жөн нар зөрчилтэй байгаа нь асуудал болоод байна” гэсэн.
Мөн цэргийн тойргийн дэд командлагч байсан Ван Хон Гуан Солонгосын хойгийн зүүн хойд хэсэгт батлан хамгаалах хүчээ бэхжүүлэх нь чухал болохыг сануулсан.
Хятадын гадаад харилцааны сайд Ван-и “Бид талуудын хичээл зүтгэлийг дэмжиж байна. Тэр дундаа энхийн хэлэлцээ явуулах тухай ОХУ-ын санаачилгыг дэмжиж байна” гэв.