Чингис хааныг доромжилсон залууд  нэг жилийн  хорих ял оноожээ

Чингис хааны хөрөг зураг дээр дэвсэлж буй   бичлэгээ интернэт сүлжээнд тараасан залууд Хятадын  шүүхээс нэг жилийн хорих ял оноожээ.

Луо гэх 19 настай хятад залуу буруугаа хүлээж, давж заалдахгүй гэдгээ Өвөр Монголын Ордос хотын Эзэн хорооны Ардын шүүхийн өмнө өнгөрсөн Мягмар гарагт мэдүүлсэн байна. Хэрэгтэн өнгөрсөн тавдугаар сард Хятадын баруун хойд Нинься мужийн төв Инчуань хотод монгол гэр дотор энэ үйлдлээ дүрс бичлэгт буулгаж, интернэтийн Куайшоу видео хуваалцах үйлчилгээнд тараасан байна.

Санал болгох мэдээ

Хятадын хойд нутагт газрын ховор металлын ордуудыг шинээр илрүүлжээ

Хятадын зүүн хойд нутагт газрын ховор элементүүдийн шинэ ордуудыг нээн илрүүлсэн тухай тус улсын эрдэмтэд …