Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Уны эцэг Ким Жөн Ир таалал төгссөнөөс хойш зургаан жил өнгөрсний дурсгалын ёслолыг тус улс хийлээ.
Ким Жөн Илийг 1941 оны хоёрдугаар сарын 16-нд Зөвлөлт Холбоот Улсад мэндэлсэн гэж үздэг. Хойд Солонгос дурсгалын арга хэмжээнүүд зохион байгуулж, телевизээр үйл хэргийг нь харуулсан нэвтрүүлгүүдийг дамжуулж байгаа.
1964 оны 6 сарын 19-нд удирдагч Ким Жөн Ир (1942-2011) Солонгосын Хөдөлмөрийн нам (СХН)-ын Төв хороонд ажлаа эхэлсэн. СХН-ыг Ерөнхийлөгч Ким Ир Сений жүчэ үзэл санаагаар удирдлага болгон бэхжүүлсэн.
1982 оны гуравдугаар сард тэрээр “Жүчэгийн үзэл санааны тухай” бүтээл гаргажээ. Ингэснээр уг үзэл санаа нь бие даасан үзэл санаа болж дэлгэрэв. Удирдагч Ким Жөн Ирийн удирдлага дор намын бүх гишүүд жүчэ үзэл санаагаар “зэвсэглэж”, нэг үзэл санаа, нэг төвд үндэслэсэн шударга ёсны нэгдлийг бий болгосон байна.
1960 оны 8-р сарын 25-нд тэрээр сонгуны удирдлагыг эхлүүлсэн юм. Энэ тэмдэглэлт өдрөөс 1994 он хүртэл тэрээр зэвсэгт хүчний 2755 анги нэгтгэлийн ажлыг хянасан байдаг.
Харин 1995 оноос буюу “сонгун” улс төрийн бодлогыг бүх талаар хэрэгжүүлж эхэлсэн оноос 2011 оны 12 р сарын 17 нд нас барсан өдөр буюу амьдралынхаа сүүлийн өдөр хүртэл тэрээр цэргийн үйл хэргийг улам бүр эрчтэй удирдаж 16 жилийн туршид Ардын Армийн 2492 анги нэгтгэлийг хянасан.