Ксения Собчак  нэрээ татахад бэлэн гэв

ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгууль 2018 оны 3-р сард болно. Тус сонгуульд одоогийн ерөнхийлөгч Владимир Путин дөрөв дэх удаагаа  бие даан өрсөлдөхөөр болсон. Харин түүнтэй шинээр байгуулагдсан Шударга Орос намын  Оросын Парис Хилтон гэгдэх Ксения Собчак, болон Наталья Великая нар нэр дэвшихээр болсон юм.

Тэгвэл сэтгүүлч  Ксения Собчак ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиас нэрээ татахад бэлэн гэдгээ мэдээллээ.

Ксения Собчак”Ксения Собчак өөр бусад улс төрийн хүчинтэй санаа, зорилго нэгдвэл сонгуулийн өрсөлдөөнөөс нэрээ татахад бэлэн. Алексей Навальныйн үзэл бодол, үйлдэл бүрийг нь дэмждэггүй ч сонгуульд өрсөлдөх эрхгүй болсон нь шударга бус хэрэг гэж бодож байна гэж  мэдэгдэв.

Ксения Собчакийн эцэг нь 1990-ээд оны эхээр Санк-Петербург хотын дарга байсан Анатолий Собчак нь Владимир Путинг улс төрд хөл тавихад нь дэмжигч нь байжээ.

 

 

Санал болгох мэдээ

Орос-Америкийн цэргийн өндөр түвшний яриа хэлэлцээг сэргээхээр тохиролцжээ

АНУ, Оросын төлөөлөгчид цэргийн өндөр түвшний яриа хэлэлцээгээ сэргээхээр тохиролцсон тухай АНУ-ын Зэвсэгт хүчний Европ …