Вашингтон мужид галт тэрэгний осол болжээ

Өнгөрсөн даваа гаригийн өглөө АНУ-ын Вашингтон мужид галт тэрэгний осол болж гурван хүний амь эрстэн 100 орчим хүн эмнэлэгт хүргэгджээ. Эх сурвалжийн мэдээлснээр бэртсэн хүмүүсийн биеийн байдал хүнд байгаа аж.

Нийт долоон тээврийн хэрэгсэл осолдсоны хоёр нь ачааны машин байжээ. Осол гаргасан 501 дугаарын галт тэрэг Сиэтлээс өмнө зүгийн Портланд руу орон нутгийн цагаар өглөөний 06:00 цагт хөдөлсөн байна. Галт тэрэгний жолооч толгойдоо хүнд шарх авсан болохыг диспетчер мэдээлсэн.

Ерөнхийлөгч Доналд Трамп twitter хуудсандаа “Бид дэд бүтцэд өөрчлөлт хурдан хугацаанд хийх шаардлагатай байгааг энэ осол харууллаа. Ялангуяа зам, гүүр, туннель, галт тэрэгний замыг сайжруулах шаардлагатай байна. Дундад Азид долоон их наяд долларыг дэд бүтэцдээ зарцуулсан” хэмээсэн.

 


Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …