Хойд Солонгосын тагнуулч баривчлагджээ

Австралид баривчлагдсан эрийг олон жил БНАСАУ-ын нууц тагнуулчаар ажилласан хэрэгт сэжиглэжээ. Хууль сахиулахынхны үзэж буйгаар Сидней хотын оршин суугч Чхан Хан Чхой нь БНАСАУ-ын талд пуужингийн тоног төхөөрөмжийн эд анги болон онилогч системийн программ хангамж худалдах хэлэлцээ хийсэн аж.

Хөршүүд нь 59 настай түүнийг “тайван, чимээгүй, найрсаг хүн” хэмээсэн байна. Гэхдээ зарим танилынх нь мэдээлснээр тэрбээр Хойд Солонгосын эрх баригчдын үйлдлийг илэрхий магтаж эхэлсэн тул түүнтэй хэсэг хугацаанд харилцахаа больсон байна.

Цагдаагийнхан Өмнөд Солонгост төрж Австралид 30 орчим жил амьдарсан түүнийг мөнгөний төлөө төдийгүй эх орончийн үүднээс ажилладаг тагнуулч гэж мэдэгдсэн аж. Чхан Хан Чхойг хууль бус бизнес эрхэлсэн, үй олноор хөнөөх зэвсэг худалдахыг оролдсон, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн зэрэг зургаан заалтаар буруушааж байна.

Түрээсийн сууцанд амьдарч, эмнэлэгт цэвэрлэгчээр ажилладаг тэрбээр Умард Солонгосоос хилийн чанад руу пуужингийн эд анги, овоо харааны системийн программ хангамж худалдах гэж байжээ. Австралийн энэ иргэн БНАСАУ-ын пуужингийн мэргэжилтнүүдийг хилийн чанадад сургахыг оролдож, тус улсын нүүрсийг Вьетнам, Индонезийн үйлдвэрт худалдахаар хэлэлцээ хийсэн гэнэ.

Нутаг дэвсгэрт нь Хойд Солонгосын тагнуулч ийм өргөн хүрээг хамарсан үйл ажиллагаа явуулж байсан тохиолдол урьд нь гарч байгаагүй гэж Австралийн цагдаагийн төлөөлөгч мэдэгджээ. Тагнуулчийг хэдэн сар ажигласан.

Ноцтой хэрэг үйлдсэн тул шүүх түүнийг барьцаагаар суллахаас татгалзсан байна. Түүнийг шүүх хурал өнөөдөр болох бөгөөд 10-18 жил хорих ял оноож болзошгүй гэж Австралийн хэвлэлүүдээр мэдээлэв.


Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …