Хятадын тэрбумтан Цзун Цинхоугийн дөрвөн хурууг тайрчээ

B1349419540Хятадын тэрбумтан Цзун Цинхоугийн биед дээрэмчид халджээ. Өнгөрсөн баасан гаригийн өглөө Хятадын хамгийн баян дүүрэг Ханчжоу хотод энэхүү хэрэг болсон байна.

Хэдийгээр China.org.cn сайтад дээрэмчид тэрбумтны гарыг гэмтээсэн хэмээн мэдээлсэн ч бусад эх сурвалжууд түүнийг дөрвөн хуруугүй болсон талаар бичсэн байгаа юм.

Хэргийн шалтгааныг Цзун Цинхоугны  ажлаас халсан бас авахаас татгалзсан зэргийн хүмүүс өшөө авах зорилгоор үйлдсэн хэмээн цагдаагийнхан анхны дүгнэлт хийсэн байна. Ажлаас халагдсан хүмүүс нь ихэвчлэн удирдах төвшний албан тушаалтнууд байжээ. Wahaha хүйтэн ундаа үйлдвэрлэгч компанийн эзэн Цзун Цинхоугийн нийт хөрөнгө нь 12,6 тэрбум ам.доллар юм. Тэрээр хөрөнгийнхөө дүнгээр Хятаддаа хоёрт жагсдаг тэрбумтан. South China Morning Post-ийн бичсэнээр 2010,2012 онд тэрээр тэрбумтны жагсаалтыг тэргүүлж байсан гэнэ.

Энэ жил хятадын тэрбумтны жагсаалтыг үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээрх голлох тоглогч Ван Цзяньлинь 22 тэрбум ам.долларын хөрөнгөөр тэргүүлсэн байна.
Эх сурвалж:www.Assa.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …