Филиппинд худалдааны төв шатаж, 37 хүн амь үрэгджээ

Филиппин улсын Давао хотноо нэгэн худалдааны төвд гал түймэр гарсны улмаас 37 хүн амь насаа алджээ. байна. Бямба гаригт барилгын гуравдугаар давхраас гарч эхэлсэн уг түймрийг унтраахаар гал сөнөөгчид яаралтай арга хэмжээ авч ажиллажээ.

 Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутерте хохирогчид болоод сураггүй байгаа хүмүүсийн ар гэрийнхэнтэй уулзсан аж. Харин гал түймэр гарсан шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа гэнэ.Давао хот нь нийслэл Манилиас зүүн өмнөд зүгт 800 гаруй км-ийн зайд байрлах жижиг хот ажээ.

Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …