Филиппинийг хүчтэй хар салхи дайрчээ

Өнгөрсөн долоо хоногт Филиппиний өмнөд нутгийг халуун орны хүчтэй хар салхи дайрч 180 гаруй хүн амь үрэгджээ. Хар салхинд Тубод, Пиагапо хот хамгийн их өртөж, голын ус эргээсээ хальснаас байшин барилга усанд автжээ.

Үүний дараа Давао хотын худалдааны төвд гал түймэр гарснаас 40 орчим хүн амиа алдсан байна. Гал сөнөөгчид идэвхтэй ажилласан хэдий ч худалдаачдын амийг аврах боломжгүй байсныг хотын дэд дарга мэдээлжээ.

Тус улс даяар 44 мянган хүний багтаамжтай түр байрлах 608 төв нээсэн. Давао хот нийслэл Манилагаас зүүн урагш 800 км зайтай оршдог. Одоогоор хэдэн 10 хүн сураггүй байна.

Тембин хар салхи 80 км/цагийн хурдтай шуурсан агаад олон тооны барилга байгууламж сүйдсэн. Филиппиний ерөнхийлөгч Р.Дутертэ гамшгийн газарт очиж, нөхцөл байдалтай танилцсан байна. Галын шалтгааныг одоогоор тогтоогоогүй байгаа.


Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …