“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр буюу Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр тохиож байгаатай холбоотойгоор ажиллахгүй.Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих болно.Мөн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд амарна.