Монгол яллаа

Хэдхэн жилийн өмнө Хятад, Энэтхэг, Вьетнам зэрэг улсууд манай урд байлаа. Харин бидний нөр их хөдөлмөр, хүчин чармайлтын үр дүнд Монголчууд ялав.

Асар их хөрөнгийг зуух, нүүрс, маск зэрэгт зарцуулж. Зарим тохиолдолд гэр хорооллын айл өрхийн шөнийн тог цахилгааныг тэглэж байгаад л Улаанбаатарыг дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотоор өргөмжилж чадлаа. Энэ бол гайхамшиг. Хятадыг л ардаа орхисон байхад тэр агаарын бохирдол энэ тэр хэнд хамаатай юм бэ. Тийм биз. Цусанд нь булгилдаг үндсэрхэг үзлээ утаандаа шингээж байгаад дэлхийн хамгийн хүнд нөхцөлд дасан зохицож амьдарч чадаж байгаагаа тунхаглачихлаа шүү дээ.Үүнийг мундаг гэхгүй өөр юу ч гэх билээ. Утаандаа хахаж, цацаж байвч баяр наадам хийхээ мартдаггүй, улс төрчдөө шилдгээр өргөмжлөхөө мартдаггүй ийм амгалан иргэдтэй улс чинь дэлхийд нэгт л явах учиртай юм шүү дээ. Тиймээ бид дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой нийслэлтэй улс болж чадлаа. Монгол яллаа.


Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …