Сурагчид сурах бичиггүй байхад яамны дарга нар 155 саяар ном авч тансаглах гэнэ

Боловсрол Соёл Шинжлэх ухаа спортын сайд Ц.Цогзолмаа яамны хэлтэс, газрын дарга нараа хатуухан донгодоод авчээ. Шалтгаан нь яаманд хуваарилсан мөнгөнөөс 155 сая орчим төгрөг үлдсэн юм байна. Түүгээр нь нэгэнтээ шинэ жилийн баяр болж байгаа учраас хэдэн боть ном аваад дарга нартаа бэлэглэчихье гэж л дээ. Тэгсэн Ц.Цогзолмаа сайд “Хүүхдүүд сурах бичиггүй байхад юун шинэ жилээр дарга нарт ном бэлэглэх вэ” хэмээн бухимдаад оруулж ирсэн саналыг нь өөдөөс нь шидсэн тухайгаа УИХ-ын Нийгмийн бодлого боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны хурал дээр ярьсан байна.

Нээрээ л зарим аймгийн төгсөх ангийнхан одоо ч сурах бичгээ аваагүй байгаа. Учир шалтгааныг яамныхан маш сайн мэдэж байгаа байлгүй. Гэтэл салбартаа төсөвлөгдөөд илүү гарсан мөнгөө үрж ядахдаа дарга нартаа ном авч өгье гээд санал гаргаад явж байна. Яачихсан дампуу салбар вэ дээ. Мэдээж хурдан үрж дуусгахгүй бол төрийн сан эргүүлээд татчихдаг гэсэн яриа байдаг. Тэгэхээр ашиглаж чадахгүй алдаж байхаар дарга нар гэртээ 155 сая төгрөгийн үнэтэй ном залвал дээр гэж сэтгэж л дээ, янз нь. Гэвч жилээс жилд сурлагын чанар муудсаар байгаа төгсөх ангийхан эхний улирал дуусах гэж байхад сурах бичиггүй мэлрээд сууж байгаа тухай салбар яамны мэргэжилтэн, номонд дуртай дарга нар олж ухаарсангүй. Ийм хүмүүст хатуу үг ч багадахаар. Шууд л тушаалыг нь бичээд явуулсан дээр биш үү?


Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …