Солонгосын кино найруулагч дайны үеийн аллагын үнэнийг олно

2013 онд Өмнөд Солонгосын кино найруулагч Гу Жа-Хван Солонгосын дайны үеэр 1950-1953 онд болсон аллагын тухай “Улаан булш ” нэртэй баримтат кино хийсэн билээ. Тус кинонд Өмнөд Жеолла аймгийн 1,000 орчим уурхайн ажилчинг Америкийн цэргийн хүчнийхэн буудан хороосон талаар өгүүлдэг.

Аллага алслагдсан газарт болсон учир гэрч байхгүй гэж үздэг. Үүнээс дөрвөн жилийн дараа уг баримтат киноны үргэлжлэл болгож “Хаевон” киног хийсэн. Солонгос “хаевон” хэмээх үг нь “хохирогчдын гүн эмгэнэлийг тайлахуй” гэсэн утгатай. “Улаан булш” баримтат кинонд Солонгосын өмнөд хэсэгт орших Кёнсан нутагт  1950-1953 онд болсон “Bodo” гэж  түүхэнд нэрлэгдсэн аллагын талаар гардаг.

 Найруулагч Гу Жа-Хван “Би олноос нууцалж үйлдсэн учир битүүлэг энэхүү аллагад өртсөн хохирогчдын гэр бүлийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж  байна. Хүмүүс тэдгээр хүн  яг юуны учраас, яагаад алагдсаныг сайн мэддэггүй. Олон нийт энэ талаар мэдээлэл муутай байдаг. Баримт цуглуулж түүхчидтэй уулзсан ч тэдний зарим нь дорвитой зүйл хэлэхээс татгалзсан. Миний бодлоор 1946 оны наймдугаар сарын 15-нд болсон аллага хамгийн эмгэнэлтэйд тооцогддог” гэж ярьжээ.

Найруулагч  дайны үеийн аллагын  түүхийг судлах болсон тухай 

Найруулагч анх 2004 онд Өмнөд Кёнсан аймагт хэдэн өндөр настай эмэгтэйтэй уулзжээ. Тэд тосгоноос хүний араг яс олдсон гэж хэлэхэд тэрээр энэ талаар илүү ихийг мэдэхийг хүсч. Тэрээр дунд сургуулийн түүхийн хичээлээр энэ талаар үзэж байгаагүй тул анхандаа их гайхширсан байна.

Ингээд сэтгэл сэрдхийм түүх сонссон найруулагч энэ талаар баримтат кино хийнэ гэж өөртөө амлалт өгсөн ажээ. Заримдаа хохирогчдын ар гэрээс “Кино чинь бидний уй гунигийг яаж нимгэлж чадах юм” хэмээдэг нь сэтгэлийг нь гонсойлгодог.

Түүний олж чадсан гэрчүүдийн ихэнх нь нас барж үлдсэнтэй нь холбоо тасарч эхэлсэн. Тэрээр “Үзэл сурталд хэт үнэмшсэн хүмүүс бусдын аминд хүрсэн. Булшлагдсан тэд ямар ч буруугүй. ” гэжээ.

 


Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …