Х.Тэмүүжин: “Үүнийг хэрэглэж болно гэж бодож байгаа хүмүүсийг өөрийг нь суулгах хэрэгтэй”

af5601a39893e04bbigӨнгөрсөн хавар  цагдаагийн байгууллага мөрдөн байцаалтын явцад  сэжигтнээс байцаалт авахдаа хэрэглүүлэх зорилгоор “Хүлдэг сандал”  тараасан нь олон нийтийн сонорт хүрч ихээхэн шуугиан тарьсан. Эл хэргийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин тухайн үед өмнөх сайдтай холбоотой гэж мэдэгдэж байсан бол цагдаагийн удирдах ажилтнууд   мөрдөн байцаагчид  гэмт хэрэгт холбогдогчийг байцаах явцад удаа дараа халдлагад  өртөж байсан учраас ийм сандал хэрэглэх болсон тухай  дуулгасан ч сайдын тушаалаар эдгээр сандлуудыг тараагдсан аймгуудаас эргүүлэн татаж болсныг мэдэгдэж байсан. Тэгвэл өчигдөр  Хууль зүйн сайд  Х.Тэмүүжин жиргээчдэд  нөгөө “алдарт   сандал”-ын зургийг үзүүлж, “Үүнийг иргэдэд хэрэглэж болно гэж бодоод байгаа эвэртэнгүүдэд өөрсдийг нь энэ сандал дээр суулгах…” гэж жиргэжээ. Мөн жиргээчдийн дундаас “мөрдөн байцаагчид халдлагад өртсөн тухай” асуусан асуултад Х.Тэмүүжин  сайд хариулахдаа: “ийм дайны  халдлагыг хариулж, зогсоож чадах чадвартай  мэргэжилтнүүд бэлтгэгдэх ёстой”  гэж хариулна билээ. Ямартай ч хүний эрхийг  зөрчсөн, сэжигтнийг сэтгэлзүйн хүнд дарамтанд оруулахуйц эл сандлыг Х.Тэмүүжин сайдын үед хэрэглэхгүй нь сайн хэрэг боллоо.

IMG_4779

Ugluu-logo17

 

Санал болгох мэдээ

ЗГ:Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлж, агуулахын багтаамжийг нэмэгдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Гэр …