“Фалкон 9” пуужин хөөрөх үед тэнгэрт ер бусын дүрс үүсчээ

Өнгөрөгч бямба гарагт орон нутгийн цагаар оройны 8:27 минутанд АНУ-ын алдарт “Space”X компани калифорни мужийн Ванденберг агаарын цэргийн баазаас “Фалкон 9” хэмээх хоёр шатлалт хөдөлгүүр бүхий пуужинг амжилттай хөөргөсөн байна. Тус пуужин нь нэг дор арван хиймэл дагуулыг тээвэрлэн хиймэл дагуулын хамгийн том хөдөлгөөнт систем болох “Иридиум” руу хөөрчээ. Пуужинг хөөрсний дараахан Калифорнийн тэнгэрт ер бусын дүрс үүссэн байна.

 Тус үзэгдлийг харсан зарим хүмүүс харь гаригийн биет үзэгдсэн байж болзошгүй хэмээн бичиж байлаа. Харин “SpaceX” компанийн үүсгэн байгуулагч Элон Маск пуужингийн үүсгэсэн дүрсийг харь гарагийн биет байсан хэмээн наргиан болгож твиттэртээ бичсэн байна.

“SpaceX” компани нь “Фалкон 9” хэмээх пуужингаа таван ч удаа дахин ашиглах хэлбэрээр сансарт амжилттай хөөргөсөн бөгөөд тус компаний сансарт пуужин илгээх энэ оны хамгийн сүүлчийн нислэг нь энэ болсон байна.


Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …