Пак Гын Хэ байцаалт өгөхөөс татгалзав

БНСУ-ын ерөнхийлөгч асан Пак Гын Хэ тагнуулын байгууллагаас их хэмжээний мөнгө авсан хэргийн талаар байцаалт өгөхөөс татгалзжээ.

Сөүлийн тойргийн прокурорын газрын ахлах прокурор Ян Сүк-жо гурван мөрдөгчийн хамт байцаалт авахаар /2017.12.26/ өглөө 08.30 цагт Пак Гын Хэгийн саатуулагдаж буй хорих төвд очсон байна. Авлигын хэргээр өнгөрсөн гуравдугаар сараас хойш хоригдож буй экс ерөнхийлөгч уулзалтын өрөөнд прокурор, мөрдөн байцаагч нартай уулзахыг зөвшөөрсөн ч нэг ч асуултад хариулаагүй аж.

“Бид Пак хатагтайгаас хамтран ажиллахыг нэг бус удаа гуйж, хүссэн. Гэвч тэр байр сууриасаа огтхон ч ганхаагүй. Цаашид ч түүнээс байцаалт авна гэдэг хүнд хэрэг бололтой. Хуулийн дагуу түүнийг хүчлэх эрх бидэнд байхгүй” гэж мөрдөн байцаагч нь хэлжээ.

Санал болгох мэдээ

Өвлийн олимп: Америкийн тэшүүрчин олимпын дээд амжилтыг шинэчиллээ

Америкийн тэшүүрчин Жордан Штольц эрэгтэйчүүдийн 1000 метрийн зайн уралдаанд түрүүлж, өвлийн Олимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. …