Тайпэй “101” цамхгийн шинэ жилийн салют 6 минут үргэлжилнэ


2018 оныг угтсан Тайпэй хотын 101 давхар цамхгийн ёслолын буудлагын үзүүлбэр нь “Хамтдаа аз жаргалтай” сэдвийн хүрээнд зохиогдох ба нийт 360 секунд буюу зургаан минут үргэлжлэх юм.

Энэ удаагийн ёслолын буудлагын үзүүлбэрийн үеэр нийт 16.000 ширхэг салют буудуулах бөгөөд түүхэндээ 101 давхар цамхгийн хамгийн урт хугацаанд үргэлжлэх ёслолын буудлагын үзүүлбэр үзүүлэх гэж буйгаараа онцлогтой юм.
Энэ удаад Тайпэй 101 цамхаг нь ёслолын буудлага болон LED гэрлэн үзүүлбэрийг хослуулсан шинэлэг хэлбэрийг ашиглан, ард иргэдтэй хамтдаа шинэ оныг угтах бөгөөд шинэ оныг баяр хөөртэйгөөр угтахын зэрэгцээ байгаль орчинд ээлтэй байхаар ёслолын буудлагын үзүүлбэрийг зохион байгуулж буйгаараа онцлогтой юм.

 


Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …