Хил давсан 22 үлэг гүрвэл эх орондоо ирнэ

images Яаж гэдэг нь тодорхойгүй шалтгаанаар манай улсаас олдсон түүхийн үнэт олдвор болох үлэг гүрвэлүүд хууль бусаар хил даван тив алгасаж олон улсад худалдаалагдаж байгааг Т-Батаарын дуулиант хэргээр бид мэдэх болсон билээ. Тиймээс ч төр засаг, холбогдох яамнаас шуурхай эрчтэй ажилласны үр дүнд 70 сая жилийн настай Т-Батаарыг өнгөрсөн долдугаар сард эх оронд нь авчирсан.

Тэгвэл тун удахгүй   Монголынх болох нь тогтоогдсон 22 үлэг гүрвэлийн олдвор Монголд ирэхээр болсон тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан мэдээллэсэн байна. Дээрх 22 үлэг гүрвэлийн олдвор хэдий үед ямар байдлаар авчрах нь одоогоор тодорхойгүй байгаа ажээ.

Л.Бадрах

Ugluu-logo1

Санал болгох мэдээ

“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус зорчих нийтийн тээврийн дэвшилтэт систем юм. …