Цалинтай ээж хөтөлбөрт хамрагдах иргэд ямар материал бүрдүүлэх вэ?


Цалинтай эх хөтөлбөр өчигдрөөс хэрэгжиж эхэллээ.Жирэмсэн эхийн тэтгэмж авч байсан иргэн хүүхэд төрөнгүүт 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж 50 мянган төгрөг авах хүсэлтээ сум, хорооны нийгмийн ажилтанд гаргана.

Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулиар дараах тэтгэмжүүдийг олгохоор зохицуулсан. Үүнд:

Жирэмсний таван сартайгаас эхлэн хүүхэд төрүүлэх хүртэлх хугацаанд эх сар бүр тэтгэмж авах эрхтэй.
Төрүүлсэн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх сар бүр хүүхэд асарсны тэтгэмж авах эрхтэй.
Дөрөв хүртэлх насны ихэр хүүхэд төрүүлсэн эх нэг удаа тэтгэмж авах эрхтэй.
0-18 хүртэлх насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэг улирал бүр тэтгэмж авах эрхтэй.
Жирэмсэн эхийн тэтгэмжид хамрагдах иргэн:

Жирэмсэн эхийн тэтгэмжид хамрагдах иргэн:өргөдөл;
1 хувь зураг;
иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
жирэмсэн үедээ эмнэлгийн хяналтад орсон тухай өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт.
Жирэмсэн эхийн тэтгэмж авч байсан иргэн хүүхэд төрөнгүүт 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж авах хүсэлтээ сум, хорооны нийгмийн ажилтанд гаргана.

0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжид хамрагдах иргэн:

өргөдөл;
1 хувь зураг;
иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
хүүхэд эсэн мэнд бойжиж байгаа тухай өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт;
хүүхдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт;
Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-д заасны дагуу хүүхэд асрах чөлөөтэй байгаа бол чөлөө олгосон тухай ажил олгогчийн тушаал, хуулбарын хамт;
баг, хорооны Засаг даргын тодорхойлолт

Ихэр хүүхдийн тэтгэмжид хамрагдах иргэн:

өргөдөл;
иргэний үнэмлэх хуулбарын хамт, гадаадад оршин суугаа иргэний хувьд иргэний үнэмлэх, эсхүл нотариатаар батлуулсан хуулбар;
хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт;
ихэр хүүхэд нь эсэн мэнд бойжиж байгаа тухай өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт;
баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
гадаадад оршин суугаа иргэний хувьд тухайн газрын эмч, эмнэлгийн байгууллагын тодорхойлолт, Монгол улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тодорхойлолт.

Гурав болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмжид хамрагдах иргэн:

өргөдөл;
1 хувь зураг;
нас барсан эхнэр, эсхүл нөхрийн нас барсны гэрчилгээ, хуулбарын хамт;
баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт /16 насанд хүрсэн бол иргэний үнэмлэх, хуулбарын хамт/;
нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.8-д заасан өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох талаар сум, хорооны Амьжиргааг дэмжих зөвлөлөөс гаргасан шийдвэр.

ТЭТГЭМЖИЙГ ХҮСЭЛТ ГАРГАСАН САРААС ЭХЛЭН ОЛГОНО. ТЭТГЭМЖИЙГ НӨХӨН ОЛГОХГҮЙ.

САР БҮР ОЛГОХ ТЭТГЭМЖИЙГ ТУХАЙН САРЫН 20-НООС ХОЙШ, УЛИРАЛД ОЛГОХ ТЭТГЭМЖИЙГ ТУХАЙН УЛИРЛЫН СҮҮЛИЙН САРЫН 20-НООС ХОЙШ ТУС ТУС ОЛГОНО.

Та материал хүлээн авч эхэлсэн эсэхийг харьяа хорооноосоо лавлана уу.

Санал болгох мэдээ

“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

НЗДТГ болон ШУТИС хамтран “Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион …