Д.Трамп хэнд гомдолдог вэ?

Дональд Трампын АНУ-ын ерөнхийлөгч болсноос хойшхи амьдралыг нь хүүрнэсэн зохиолч Майкл Вүлфийн “Fire and Fury: inside the Trump White House” ном олны дунд ихээхэн хүлээлт үүсгэсэн. Уг номонд нь зөвлөх Стив Баннонтай ойр дотно байдаг байсан талаар дурдсан аж. Тэд оройн хоолоо бараг байнга хамт иддэг байжээ.

dailymail-д бичсэнээр “Хэрвээ Д.Трамп оройн хоолоо зөвлөхтэйгөө хамт иддэггүй байсан бол Цагаан Ордонд орон дотроо бургер идэнгээ хувцсыг нь шалан дээрээс авч байгаа үйлчлэгчээ зандарна. Тэр зуур телевиз үзэнгээ өөрийнх нь талаар хэвлэлд гарсан мэдээллийг утсаар найзууддаа сайрхаж ярьдаг”

Тэрээр “Хэрвээ миний хувцас шалан дээр байгаа бол би шалан дээр албаар тавьсан болоод л тэр” хэмээсэн гэж бичжээ. Цаашлаад номонд Д.Трамп ордны ажилчдад юунд ч битгий гар хүр! Ялангуяа миний сойзонд гэж хэлдэг. Орны цагаан хэрэгслийг нь угаах болсныг үйлчлэгчиддээ хумьж тавин сануулдаг.

Өөрийнх нь талаар гарсан “ичмээр” мэдээг тараасан гэж үзсэн ойрын хүмүүс рүүгээ өдөр шөнөгүй утастаж “Чамд итгэх хэрэггүй л байлаа” гэж гомдоллодог талаар өгүүлдэг байна.

 

 


Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …