Японы телевизийн шоуны алдарт хөтлөгч эрэгтэй Холливудын жүжигчин Эдди Мурфиг элэглэснийг үзсэн олон хүн арьс өнгөөр ялгаварласан үйлдэл гэж буруутгажээ.
Баярын шоу нэвтрүүлэгт хөтлөгч “Beverly Hills Police” кинонд гардаг Хамадагийн дүрээр нүүрээ хар өнгөөр будан гарч ирсэн байна. Үүнийг маш том доромжлол хэмээн үзэх хүн олон байгаа аж. Хүмүүс уур бухимдлаа twitter-т “доромжлол” хэмээн жиргэн илэрхийлжээ.
Харин Японд 13 жилийн турш амьдарсан Америк гаралтай хар арьст зохиолч, сэтгүүлч Бэй МакНейл twitter-т уг асуудлыг хөндөж “Кинондоо хар жүжигчин тоглуулах бол япон хэлээр ярьдаг хар жүжигчин ав. Би Япон оронд элэгтэй. 2020 оны Токиогийн Зуны Олимпод хар арьстай тамирчдад хүндэтгэл үзүүлж “Doo-Wop” урсгалын дуу дуулж байна гэж зүүдэллээ. Та бүхнээс гуйя, хар нүүрт Японыг одоо болиулаач” хэмээн жиргэсэн нь маргаан үүсгээд амжив.