АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон болон түүний гэргий АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон нарын Нью-Йорк муж улсын Уэстчестерсийн Чаппакуа хотхон дахь гэрт нь гал гарсан талаар ТАСС агентлаг мэдээлэв.
Билл, Хиллари Клинтон нарын Нью Йорк дахь байшинд үдийн 02:40 минутанд нэгдүгээр давхрын жижиг өрөө шатаж эхэлжээ. Нью Йоркийн Чаппак дүүргийн Гал түймэртэй тэмцэх хэлтсийнхэн галыг богино хугацаанд унтраасан бөгөөд галын шалтгааныг тогтоохоор холбогдох албаны хүмүүс ажиллаж байна гэж мэдэгджээ.
Клинтоны гэр бүлийн хэвлэлийн төлөөлөгч Ник Мерилл “Гал гарах үед Клитоны гэр бүлийнхэн гэртээ байгаагүй. Одоо бүх зүйл хэвийн болсон ” хэмээн жиргэжээ.
Клинтоны гэр бүл 1889 онд баригдсан, 5 унтлагын өрөөтэй тус байшинг 1999 онд 1,7 сая ам.доллароор худалдаж авснаасаа хойш байнга амьдарч байгаа аж.