Исланд улс эрэгтэй хүнд эмэгтэй хүнээс илүү цалин өгөхийг хуулиар хориглолоо

Исланд улсад эрчүүдэд эмэгтэйчүүдээс илүү цалин өгөхийг хуулиар хориглолоо. 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс  мөрдөж эхэллээ. Шинэ хуульд зааснаар  25-аас дээш ажилтантай компаниуд тэнцвэртэй цалин олгодог гэдгээ баталж, Засгийн газраас гэрчилгээ авах ёстой аж. Харин аваагүй тохиолдолд торгууль төлөх юм. Цалингийн тухай  хуулийн төслийг өнгөрсөн оны  гуравдугаар сараас хойш хэлэлцсэний эцэст баталжээ.

Исланд улс нь 323 мянган хүн амтай  бөгөөд сүүлийн 9 жил дараалан Дэлхийн Эдийн Засгийн форумаас хүйсийн тэгш эрхийг хамгийн сайн хангасан орноор шалгарчээ.Тус улс нь 2022 он гэхэд хүйсийн ялгаа цалинд нөлөөлөхгүй болохоор зорьж байгаа юм байна.


Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …