“Хон Хэрээд”-ийн Б.Энхбат нар “Эрүүгийн зарчмаар ажиллана” гээд нээх сүртэй мэдэгдэл хийсэн. Тухайн үедээ ойлгосонгүй. Нөгөө 60 тэрбумын бичлэгт “Эрүүгийнхнээ хөдөлгөнө” гэсэн цухас яриа гардаг даа. Эндээс л улс төр хийхэд эрүүгийнхэн ч бас оролцдог юм байна гэх ойлголт авчихаад сууж байв. Гэтэл жинхэнэ эрүүгийн төлөөлөгчид чинь энэ төрийн ордонд суугаад байгаа юм байна. Тиймээс тэдэнтэй эрүүгийн зарчмаар л ажиллах нь зөв биз дээ.
Хүчин, хулгай, дээрэм, авлига, хээл хахууль, хил дамнасан тамхины хууль бус худалдаа, спиртийн наймаа, хүний наймаа, газар, барилга, тендер гээд л яг хуулийн дагуу ял оноовол манай чанга дэглэмтүүдийг дүүргэж мэдэхээр. Даанч “УИХ-ын гишүүний халдашгүй дархан байдал” гэдэг зүйлээр бүгд хамгаалагдчихаад л эрүүгийн элементүүдийг үгчлэн гүйцэтгээд байгаа харагдах юм.
Саяхан нэгэн бүсгүйд бэлгийн дарамт үзүүлж, өөрийнхөө нуудгайны зургийг хүртэл илгээгээд амжсан УИХ-ын гишүүн маань хүн худалдаж авдаг айхтар этгээд болохыг нотолсон хэд хэдэн бичвэрүүд гараад эхэллээ. Тэрээр Казакстанд явж байхдаа охидыг худалдаж аваад цуг явсан нөхдүүддээ бэлэглэчихсэн тухайгаа хүүхэн найрч байхдаа ярьсан юм уу даа, хаашаа ч юм. Мөн 200 мянган төгрөгөөр дурын охиноо өмнөө сөхрүүлдэг гэж бас сайрхсан байгаа юм. Ингэж ярьж байгаа хүнд төрийн гэх ямарч ёс зүй байхгүй гэдэг нь харагдаж байгаа биз. Тиймээс л манай эрүүгийн гэгдэг Б.Энхбат нар тэдэнтэй яг л зарчмаар нь ажиллачихья гээд байгаа аж.
Хүн худалдаж авснаа нийтэд зарлуулаад, эсвэл өөрийнхөө нүцгэн зургаар цахим хуудсыг чимэж байгаа гишүүдэд ёс зүйн ухамсар, нэр хүнд гэж даанч алга. Тиймээс тэдэнд нэг л зарчим үйлчилнэ. Энэ бол эрүүгийн зарчим. Нэгэнтээ хууль нь тэднийг хамгаалаад байгаа тул хуулиас гадуур ажиллагсад л тэдэнд шударга байдал, ёс зүйн хичээл заах болов уу даа.