“Трамп Таур”-т гал гарч гурван хүн гэмтлээ

Нью-Йорк хотын Манхэттен дүүрэгт байх ерөнхийлөгч Д.Трампын “Trump Tower”-т орон нутгийн цагаар даваа гаригийн өглөөний 07:00 цагт агааржуулалтын системд гэмтэл гарсны улмаас гал гарчээ. 68 давхар, 202 метрийн өндөртэй уг цамхагт “Trump Organization”-ы төв, олон компанийн оффис, дэлгүүрүүд байрладаг ба оршин суугчид амьдардаг.

Цамхгийн дээд талд гарсан галыг унтраахаар 84 гал сөнөөгч, 26 яаралтай тусламжийн газрынхан болон эмнэлгийн багийнхан шуурхай ажилласан байна. Гурван хүн бэртсэний нэг нь гал сөнөөгч аж.

Ерөнхийлөгч Трамп Вашингтонд байгаа бөгөөд уг цамхагт албан үүргээ авч Цагаан Ордон руу нүүхээсээ өмнө амьдардаг байсан.

.

 

 


Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …