Монголбанк юань, долларын ханшийг гацааж байна уу?

f Есөн сар гарахтай зэрэгцэн гадаад валютын ханш эрчимтэй өсөж доллар 1700 давж, юань бараг 300 төгрөгт хүрсэн билээ. Гэнэт өссөн ханшийн хөөрөгдлөөс болж бараа бүтээгдэхүүний үнэ эрс нэмэгдэж, улс эх оронд маань эдийн засгийн хямрал тулгараад байгааг мэргэжилтнүүд анхааруулах болсон.

Тэгвэл эл ханшийн хөөрөгдлийг хэд хэдэн хөрөнгөтнүүд тодорхой цаг хугацаанд ашиг олох зорилгоор зохион байгуулалттайгаар бий болгосон хэмээх шүүмжийг УИХ-ын гишүүн Г.Уянга нарын гишүүд хэлээд амжсан. Г.Уянга гишүүн ” ам.долларын ханш  аль хэдий нь 100 төгрөгөөр буурч 1623 төгрөгт хүрчихээд байхад Монголбанк өнгөрсөн долоо хоногт ханшийн мэдээлэл дээрээ 1720 гэж байлгасаар байгаа нь эл хөөрөгдөл зохиомол. Энэ хэрэгт монголбанкны захирал Н.Золжаргал буруутай. Түүнд хариуцлага хүлээлгэх хэрэгтэй.” хэмээн харицлагатай мэдэгдсэн.

Харин хэд хэдэн гишүүдээс ширүүхэн шүүмжлэл сонссон Монгол банкны захирал Н.Золжаргалын асуудлыг ирэх 10-р сарын 1-ний өдөр хуралдах УИХ-ын намрын ээлжит чуулганаар авч хэлэлцэх болсон. Учир нь одоо хуралдаж буй ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг аль хэдий нь УИХ-ын дарга батлачихсан тул нэмэж асуудал оруулж ирэх боломжгүй аж. 

Монголбанкнаас нийлүүлэлтийг нэмчихвэл юанийн ханш хуучин хэвэндээ орох боломжтой

Өчигдрийн байдлаар Найман шарга валют арилжааны төвд юань 264 төгрөг, доллар 1623 төгрөгийн ханштай байв. Мэргэжилтнүүдээс юань долларын ханш цаашид ч буурах уу? эсвэл түр зуурых уу? хэмээн лавлахад “Юанийн хүрэлцээ жаахан бага байгаа. Хэрэв Монголбанкнаас юанийн нийлүүлэлтийг нэмчихвэл ханш буурч хуучин хэвэндээ ч орох боломжтой.Ер нь доллар, юанийн ханш буурна” гэж байсан юм.

Л.Бадрах

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …