Хатуу засаглал Бо Силайн амьдарлыг төгсгөв

5fe96ce769084b9591c2bb8f283021e0ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Чунчин хотын намын хорооны нарийн бичгийн дарга асан Бо Силайн хэргийг Шаньдун мужийн Жинань хотын давж заалдах шатны шүүх  9-р сарын 22-нд  хахууль авсан, шамшигдуулсан, албан тушаалаа хэтрүүлэн ашигласан хэргээр дахин  шүүж ялыг оноолоо.

Шүүхээр Бо Силайн хахууль авсныг тогтоож, насаар нь хорих ял ногдуулсан бөгөөд улс төрийн эрхийг нь хассан байна. Түүнчлэн засгийн хөрөнгийг шамшигдуулсан хэрэгт нь 15 жилийн хорих ял өгч, 1 сая юанийн хувийн хөрөнгийг нь хураан авахаар шийдвэрлэжээ.

5e5bb606269549049590fe3f4be79b6d

Мөн өөрийн эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлэн ашигласан гэж 7 жилийн хорих ногдуулсан байна.

Эцэст нь түүний энэхүү хэдэн зүйлийн ялыг нэгтгэж, бүх насаар нь хорих, улс төрийн эрхийг насан туршид нь хасах, хувийн бүх эд хөрөнгийг нь хураах шийдвэр гаргажээ. Гэсэн ч Бо Силай өөрийгөө буруугүй гэсээр байгаа юм.

О.Рана

Ugluu-logo17

 

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …