Марк Зукерберг: Танд зөвхөн хамаатай гэсэн мэдээллүүд хүрч байх шинэ зохицуулгыг хийхээр болсон

Марк Зукерберг өнгөрсөн пүрэв гаригт өөрийн facebook хуудаснаа бичсэн зүйл нь олны анхаарлыг татжээ. Тэрээр;

“Бид хүмүүсийг facebook-т цагаа үр дүнтэй өнгөрүүлээсэй гэж хүсч байна. Хүмүүс бие биетэйгээ холбогдоосой, амьдралд нь чухал гэсэн хүмүүстэйгээ илүү дотносоосой гэж бид facebook-ыг нээсэн. Хүмүүс ялангуяа гэр бүл, найз нөхөддөө санаа тавих нь чухал. Судалгаанаас үзэхэд хүмүүстэй харилцаагаа бататгах нь бидний аз жаргал, сайн сайхан амьдралд чухал нөлөө үзүүлдэг байна. Харин сүүлийн үед facebook-т бизнесийнхэн их идэвхтэй байх боллоо. Олон нийт рүү чиглэсэн post-ны хэмжээ бидний гэр бүл, найз нөхдийн оруулах зүйлсээс их болоод ирэхээр тэдэнтэйгээ илүү ойртох боломж хязгаарлагдаж, тэнцвэр алдагдаж эхэлсэн. Та бүгдийг хөгжөөхөөс гадна амьдралд тань илүү сайн сайхнаар нөлөөлөх нь бидний хариуцлага билээ. Гэр бүл найз нөхөдтэйгөө цахим ертөнцөөр холбоотой байж, дэлхийд болж байгаа чухал мэдээллийг цаг алдалгүй авч байх нь бидний аз жаргалд нөлөөлж, ганцаардлыг үгүй болгодог болохыг судалгаанаас харж болно. Харин, хэдий хөгжилтэй байсан ч олон нийтэд зориулсан зүйлсийг уншиж, видео бичлэг үзэх нь тийм ч сайн нөлөөтэй биш. Тиймээс бид үүнд зарим өөрчлөлт хийж, танд зөвхөн илүү их хамааралтай гэсэн мэдээллүүд хүрч байх зохицуулгыг хийхээр шийдээд байна. Ингэснээр таны facebook-т зарцуулах цаг хугацаа илүү үр дүнтэй болж ирэх юм” хэмээсэн байна.

Хүмүүс үүнд “News feed дээр таны дагадаг рестораны мэдээллээс илүү хамаатны тань хүний оруулж буй зүйлс илүү их гарч ирдэг болж, бизнес эрхлэгчид сурталчилгаагаар л контентоо хэрэглэгчиддээ хүргэдэг болох юм байна” гэсэн сэтгэгдлээ илэрхийлжээ.

 


Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …