Сөүл хотод хувийн унааг хязгаарлаж иргэд нийтийн тээврээр үйлчлүүлж байна

Өнөөдөр Солонгост энэ жилийн анхны “Жолоо барихгүй өдөр” болж байна.

Өмнөд Солонгосын Засгийн газар агаарт үүсээд буй тоос шорооны улмаас өнөөдөр Сөүл хотын замаар ямар ч хувийн унаа явахгүй гэсэн сануулгыг өчигдөр гаргажээ. Хотын иргэд өнөөдөр л үнэ төлбөргүй үйлчлэх нийтийн тээврээр зорчино.

Энэхүү шийдвэр хувийн бүх унаанд хамааралтай ба 06:00-21:00  цагийн хооронд хүчинтэй. Тоос шороо куб метр тутамд 57 микрограм болохыг хэмжсэн гэж 16:00 цагт Байгаль Орчны Яамнаас хэлсэн.

Агаар дахь тоос шороо ийм үзүүлэлттэй байхад эрүүл мэндэд муугаар нөлөөлөх магадлалтай байдаг байна.

 


Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …