Бээжингийн аялал жуулчлалын хөгжлийн комиссын гаргасан судалгаагаар Еэвэн сарын амралтын 3 хоногийн хугацаанд Бээжин хот давхардсан тоогоор 3 сая 40 мянган хүнийг хүлээн авч, жуулчлалын нийт орлого 1 тэрбум 324 сая юаньд хүрсэн байна. Баярын өдрүүдэд цэцэрлэгийн яармаг жуулчлалын халуун цэг болжээ.
3 хоногийн хугацаанд энэхүү цэцэрлэгт яармаг нь 184 мянган жуулчинг хүлээн авч, Бээжин хотын хамгийн олон жуулчинтай газар болжээ.
Цэцэрлэгийн яармагаас гадна И Хэ Юань цэцэрлэгт хүрээлэн, Тэнгэрийн сүм, Бэй Хай цэцэрлэгт хүрээлэн нь дотоод гадаадын жуулчдын сонирхлыг ихээр татаж байжээ. Еэвэн сарын баяраар холын дүүргээр аялах, машин унаа барьж аялах нь илт нэмэгдэж, Бээжин хотын аялал жуулчлалын зах зээл олон талаар ашиг орлого олсон байна.
Цаашдаа энэхүү баяр нь жуулчдыг татах, ашиг орлого олох асар том боломж хэмээн Бээжингийн аялал жуулчлалын комисс үзэж байна.
А.Хээтэн