Монгол эрдэмтэн анх удаа Түрэгийн үеийн гэрэлт хөшөө олжээ

Tonyukuk_bulshМонгол эрдэмтэн анх удаагаа Түрэгийн үеийн гэрэлт хөшөө олсон тэмдэглэлт явдал боллоо. 

Тодруулбал, Археологийн хүрээлэнгийн эрдэмтэн, доктор Ц.Болорбат Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутгаас Түрэгийн үеийн асар том гэрэлт хөшөөг олж илрүүлсэн байна. Энэхүү хөшөө нь Монгол нутгаас өмнө нь олдсон Мэргэн Тоньюкук, Культегин болон Билгэ хааны гэрэлт хөшөөнүүдтэй дүүцэхүйц том хэмжээтэй гэнэ.

Тус гэрэлт хөшөөг судлахаар өнгөрсөн долоо хоногт археологийн хүрээлэнгийн дарга, Шинжлэх ухааны гавьяат ажилтан Д.Цэрэндоржоор ахлуулсан 30 хүний бүрэлдэхүүнтэй экспедиц Сүхбаатар аймгийг зорьсон бөгөөд багийнхан 14-30 хоног малтлаг хийхээр төлөвлөөд байгаа юм байнаажээ.

Сонирхуулахад, өмнө нь олдсон Мэргэн Тоньюкук, Культегин болон Билгэ хааны гэрэлт хөшөөнүүдийг бүгдийг нь гадаадын эрдэмтэд нээн илрүүлж, шинжлэж байсан юм байна.

Т.Наран

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

ИЦБХДХ: “Ухаалаг засаг-2” төслийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо

​Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хорооны өнөөдрийн (2026.05.20) хуралдаан 12 цаг 19 …