Өвлийн Олимп болох хотын ойролцоох ууланд гал гарчээ

Өнгөрөгч ням гаригт Өмнөд Солонгосын Канвон аймгийн Яаняан-гун тосгоны ууланд гал гарч нисдэг тэргээр ус цацжээ. Албаныхны зүгээс гал Пёончоны Олимпыг зохион байгуулж буй хотоос хэдхэн километрийн зайтай ууланд гарсан гэж даваа гаригт мэдээлсэн. Гал ням гаригийн 19:00 цагт Яаняан-гун тосгоны ууланд гарсан агаад 900 орчим гал сөнөөгч, гурван нисдэг тэрэг есөн цагийн турш ажилласны дараа бүрэн унтраасан болохыг Канвоны Гал Командын ажилтан хэлсэн байна. Нэг байшин шатсанаас өөр хохирол учраагүй. Одоогоор гал гарсан шалтгааныг олохоор ажиллаж байгаа аж.

 


Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …