Шинэ Зеландын ерөнхий сайд жирэмсэн болсноо зарлажээ

Шинэ Зеландын ерөнхий сайд, 37 настай Жакинда Ардерн жирэмсэн болсон бөгөөд ирэх зургаадугаар сард төрөх болохоо зарлажээ. Тэрээр жирэмсэн гэдгээ ерөнхий сайд болохоосоо зургаан өдрийн өмнө мэдсэн байна. Өнгөрсөн жилийн зунаас Хөдөлмөрийн намыг тэргүүлж эхэлсэн. Сэтгүүлчид түүнээс хувийн амьдрал, карьер хоёроо хэрхэн зохицуулах талаар төлөвлөгөө гаргасан эсэх талаар нь асуухад “Эмэгтэй хүн хэзээ үр хүүхэдтэй болохоо шийдэх эрхтэй. Хүүхэдтэй болсон ч ажлаа давхар амжуулах чадвар надад бий” хэмээсэн байна. Ямартай ч тэрээр хүүхэдтэй болсноо зарласан нь эмэгтэй удирдагчдын хувьд ховор үзэгдэл болсон. Хамгийн сүүлд 1990 онд Пакистаны ерөнхий сайд Беназир Бутто албан тушаалаа хашиж байх үедээ охиноо төрүүлсэн нь тухайн үедээ олныг шуугиулж байжээ.

Ерөнхий сайд Жакинда найз залуу Кларк Гейфордын хамт

 


Санал болгох мэдээ

Өвлийн олимп: Америкийн тэшүүрчин олимпын дээд амжилтыг шинэчиллээ

Америкийн тэшүүрчин Жордан Штольц эрэгтэйчүүдийн 1000 метрийн зайн уралдаанд түрүүлж, өвлийн Олимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. …