Өнгөрөгч бямба гаригт АНУ-ын Виржиниа муж, Филадельфия, Лос-Анжелес, Нью-Йорк, Чикаго, Денвер зэрэг хотод ерөнхийлөгч Д.Трампыг эсэргүүцсэн олныг хамарсан жагсаал болсон бөгөөд олон нийтийн байгууллагын төлөөлөгчид нэлээд оролцжээ.
Жагсагчид Холбооны Засгийн газрын үйл ажиллагааг түр зогсоосонд сэтгэл зовниж, цагаачлал, үр хөндөлт, эдийн засгийн таналт явуулж буй бодлогыг шүүмжилсэн байна. Цаашлаад эмэгтэйчүүдэд ажлын байранд бэлгийн дарамт үзүүлэх явдалд идэвхтэй арга хэмжээ авахыг шаарджээ.
Өнгөрсөн долоо хоногт Д.Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөсний нэг жилийн ой болсон. Тэрээр “Би ерөнхийлөгч болсноос хойш Америкийн сэтгүүл зүйн салбарын рейтинг огцом өссөн” хэмээсэн. “Лос-Анжелес Таймс”-т мэдээлснээр “Фокс Ньюс” 2017 онд хамгийн олон үзэгчтэй кабелийн сүлжээгээр тодорсон. Учир нь тус сувгийн үзэгчдийн тоо өнгөрсөн онд найман хувиар нэмэгдэж, 1.5 саяд хүрсэн талаар онцолсон байна.
Ерөнхийлөгчийн бодлогыг эсэргүүцэн жагссан жагсагчид улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог орон нутаг болон үндэсний хэмжээнд нэмэгдүүлнэ хэмээн найдаж байгаа талаар “Алжазээра”-д мэдээлжээ. Тэд эмэгтэйчүүд зөвхөн сонгууль өгөөд зогсохгүй Конгресст тодорхой үүрэгтэй ажиллах бололцоог бүрдүүлэхийг хүссэн байна.
Жагсагчдын нэг Ашли Валентин хэмээх бүсгүй уг жагсаал 2018 онд нөлөөгөө үзүүлнэ хэмээн найдаж байгаагаа илэрхийлжээ.