0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0

Хойд Солонгосын тагнуул байсан Ким Хёон Хуй CNN-ээр дамжуулж анхааруулга өгчээ

 

Хойд Солонгосын тусгай албаны тагнуулч гэгдэх Ким Хёон Хуй 1987 онд Өмнөд Солонгосын агаарын тээврийн 858 хөлөгт тэсрэх бөмбөг тавьснаас 115 хүн амиа алджээ. Тухайн үед Ким Хёон Хуй хийсэн үйлдлээ 1988 оны Өвлийн Олимпыг зогсоох зорилго бүхий тухайн үеийн удирдагч Ким Жөн II-оос ирсэн тушаал байсан гэж тайлбарласан байдаг. Түүнийг шүүх хурал Өмнөд Солонгост болсон агаад 1990 онд ерөнхийлөгчийн ивээлээр суллагджээ.

Түүхэнд болсон үйл явдал ард хоцорч энэ жилийн  хувьд “Пёончан-2018” өвлийн олимпын хувьд нээлтийн үйл ажиллагаанд Өмнөд, Хойд хоёр Солонгосын шигшээ баг нэгдсэн тугийн дор жагсахаар болсон талаар Өмнөд Солонгосын талаас албан ёсоор мэдэгдэж, хоёр тал идэвх зүтгэл гаргаж, ажил хэргийн төвшинд хийсэн уулзалт ийнхүү үр дүнд хүрсэн болохыг мэдэгдсэн. Нэгдсэн туг нь Солонгосын хойгийг цэнхэр өнгөөр илэрхийлсэн цагаан далбаа байх аж. Хэлэлцээрийн үеэр хоёр Солонгос хоккейн эмэгтэйчүүдийн хамтарсан баг байгуулахаар болсон.

 

Харин Ким Хёон Хуй саяхан “Хойд Солонгосын дэглэм тухайн үеийнхээс огтхон ч өөрчлөгдөөгүй. Пёнъян одоо хүртэл уучлалт гуйгаагүй. Хойд Солонгос Өмнөд Солонгосыг зарим асуудлаа арилгахын тулд ашиглаж байна. Хууртсаны хэрэггүй. Хойд Солонгос огтхон ч өөрчлөгдөөгүй” гэж CNN-д хэлжээ.

Одоо Өмнөд Солонгост байгаа тэрээр Хойд Солонгост долоо гаруй жил нууц албаны ажилтнаар бэлтгэгдэхдээ Хойд Солонгосын хамгаалалтын албыг сайн мэддэг болсон гэдгээ илэрхийлсэн байна. 18 хэл сурч, нэг жилийн хугацаанд ууланд нууц лагерьт сургуулилсан тэрээр зодооны урлаг, буудлага, радио харилцаа болон зэрлэг байгальд хэрхэн амь гарах талаар суралцсан аж.

Яаеко Тагучи хэмээх бүсгүйтэй хоёр жил хамт амьдрахдаа Япон хэл сурч, дараад нь Хятадын далайн боомтын Гуанзоу хот руу томилогдон Мандарин хэл сурчээ. 1987 онд түүнийг Пёнъянаас гэнэт дуудаж тагнуулын албаны офицероос Өмнөд Солонгосын онгоцонд тэсрэх бөмбөг байршуулах даалгавар авсан байна. Үүргээ гүйцэтгэхийн тулд Австрийн Вена хот руу багийн гишүүн Ким Сеунтай Япон улсаас ирсэн гэр бүлийн хос хэмээн очиж тэсрэх бөмбөгийг авсан.

Цаазаар авах ялаар шийтгүүлсэн түүнийг Өмнөд Солонгосын тухайн үеийн ерөнхийлөгч Ро Тае Воо Хойд Солонгосын дэглэмийн золиос гэж үзэн ялаас нь мултруулсан байдаг. Тэр үед ерөнхийлөгч эсрэг намынхнаасаа багагүй шүүмжлэл сонссон гэдэг.

Суллагдсаныхаа дараа Ким Хёон Хуй Өмнөд Солонгосын Үндэсний Тагнуулын Албанд ажиллаж эхлэн, бие хамгаалагч нарынхаа нэгтэй нь гэр бүл болж хоёр хүүхэд төрүүлжээ. Тэрээр “Том нүгэл хийсэндээ өөрийгөө буруутгах үе бишгүй байдаг. Тухайн үед үхчихсэн бол дээр байсан юм гэж ч боддог. Би бодлогыг нь сайн мэдэх амьд гэрчийн хувьд хоёр Солонгосыг одоо хүртэл үзэл суртлын хувьд зөрчилтэй хэвээрээ байгаа гэж үздэг” гэсэн байна.

 

 


Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …