Хятадын нүдний эмч нар Пакистан улсын 500 гаруй иргэнд нүдний үнэгүй мэс засал хийж өгчээ.
Тодруулбал энэ сард “Bright Journey Pakistan” төслийн хүрээнд Хятадын есөн нүдний эмч Пакистаны Карачи хотын эмнэлэгт нутгийн 529 иргэнд үнэгүй мэс засал хийж өгсөн байна.
Хятадын туршлагатай эмч нар ирж мэс засал хийх талаар өнгөрсөн 11-р сард хэвлэлийн бага хурлын үеэр Пакистаны Эрүүл Мэндийн Холбооноос олон нийтэд зарласан бөгөөд “Bright Journey Pakistan” төсөл амжилттай хэрэгжиж хоёр орны эрүүл мэндийн салбарын хамтарсан ажиллагаа ийнхүү амжилттай хэрэгжжээ.
Хагалгаа хийлгэсэн хүмүүсийн ихэнхийнх нь нүдний болор нь сэвтсэн байжээ. Пакистанд нүдний өвчтэй болон асуудалтай хоёр сая гаруй хүн байдаг гэсэн судалгааны дүн гарсан аж.