“Нам бус ном дага залуус минь” гэсэн пост фейсбүүк хуудаснаа нэлээд олон хүний хандалт аваад байна. Постын агуулга дээрх зурагнаас харагдаж байгаа болов уу. Шууд л алдааг нь засаад явчихья. Үгүй бол “хаана ямар алдаа байна вэ” гэж өөрийгөө ирээдүй гэж боддог хэн нэгэн асууж магадгүй.
ХОРОО бол ганц тоо. Хэрвээ хоёроос дээш хороо байгаа бол түүнийг Монгол хэлэнд ХОРООД гэж бичдэг. Тэгэхээр ХОРООДУУД гэхээр тоолж баршгүй олон тоо байж таарах нь. Даанч Монгол хэлэнд ийм үг байхгүй нь харамсалтай. Хэрвээ байвал түүнийг алдаа л тооцох юм. Дараагийн үг ТУРШИЛГА. Энэ хаанаас үүссэн юу гэсэн үг вэ. Мэдэхгүй. Миний үед ТУРШЛАГА л гэж үг байсан. Тэр үг ирээдүйд ирээд саармагжсан бололтой.
За одоо эндээс шүүмжээ эхлүүлье. Уг нь оюутны холбоо, оюутан залуус намынхаа ах, эгч нартай уулзалт хийж байгаа аж. Гэвч өөрсдийнхөө боловсролын түвшинг ямар доогуур байгаа вэ гэдгээ тэдэндээ танилцуулчихлаа. Энэ бол инээдэм биш эмгэнэл юм. Харин ингээд биччихсэн чинь нэг залуу тун ихэд хилэгнэн хариу сэтгэгдэл бичиж байна. Түүний сэтгэгдлийг ямарч засваргүйгээр хүргэе.
” …Хүний өмнөөс гашуудаж бхаар өөрсдийхөө өмнөөс эмэгнээч чадаад болоод явж байхад л болоо бздээ чадахгүйдээ атаархаад байдаг юм боловуу ?? Бодоод үзээрэй бид өөрсдийнхөө төлөө амьдарч байгаагас чиний төлөө миний төлөө бустийн төлөө бш өөрийн гэсэн оюун бодолтойн бол нэг бодоод үзээрэй монголчуудаа хүн юу гэн юуг шүүмжлэнэ тэрийг дагаж нийлж шүүмжилдэг жижигхэн тархитай бш гэж найдаж байна жоохонч гэсэн хайрцагнааса гарч сэтгэхгээд үзээрэй уучлаарай …” гэжээ.
Ээ бурхан минь. Би ийм залууст ирээдүйгээр даатгамааргүй байна. Бидний болоод бидний өмнөх үе рүү буцаж болох уу? Тэр үед ядаж бичиг үсгийн болоод найруулгын алдаагүй Монголчууд амьдарч байсан юм.