Пакистаны 45 настай Фатима Моунейр, 53 настай Ниаз Бано нар хүчилд хордсоны дараа нүүрэнд нь сорви үлдсэн байна. 24 настай Захида Парвин гал тогооны өрөөнд нь газ тэсэрсний улмаас нүүр нь түлэгдсэн. Эдгээр гурван эмэгтэйд Английн мэс засалч Карачи хотод тэр бүр хийдэггүй хөмсөг суулгах ажилбар үнэ төлбөргүй хийж өгчээ.
Манчестерийн мэс заслын эмч Асим Шахмалак Пазистаны нийслэл Карачи хотод хэд хоног байх хугацаандаа эдгээр эмэгтэйтэй уулзсан бөгөөд зовлон үзсэн эмэгтэйчүүдэд бага ч болов туслахыг хүссэн гэдгээ илэрхийлсэн байна. Тэрээр хөмсөг болон толгойны үс суулгадаг дэлхий дээрх есхөн эмчийн нэг нь билээ. Асим хэлэхдээ “Хүчил цацуулсан эмэгтэйчүүдийн түүхийг анх сонсоход сэтгэл сэрдхийм байсан” гэсэн байна.
45 настай Фатима Моунейр мөнгөний асуудлаар гэр бүлийнхэнтэйгээ маргалдаж байх үеэрээ хүчилд хордсон. Түүнд суулгасан хөмсөг шилэн хүзүүнээс нь авсан үс агаад анхандаа толгойн үс шиг ургах юм байна. Эмч түүнд илүү ургасан үсийг тайрахыг зөвлөжээ.
53 настай Ниаз Баногийн охиных нь хуримын асуудлаас болж төрлийнх нь хүн нүүр рүү нь хүчил цацжээ.
Захида Парвингийн багийнх нь зураг
24 настай, цэвэрлэгч хийдэг Захида Парвин гал тогоонд хоол хийж байх үеэр нь газ тэсэрч нүүр нь түлэгджээ. Тэрбээр нүүрэндээ нийт дөрвөн мэс засал хийлгэсэн.
Эмч Пакистаны Асим Шахмалак “Depilex Smileagain” гэх хандивын байгууллагаар дамжуулж эмэгтэйчүүдэд тусалсан. Энэхүү байгууллага эмэгтэйчүүдийг ажилд жуулчилж өгөх үйл ажиллагаа мөн явуулдаг аж.