“Урлагийн их наадам”-ын бүртгэл үргэлжилж байна

   Монгол Улсад Үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 100-н жилийн ойн хүрээнд хэвлэл мэдээллийн салбарынхны дунд “Урлагийн их наадам”-ыг ирэх 10 дугаар сарын 22-26 ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулахаар товоо зарласан билээ. “Урлагийн их наадам”-ын ерөнхий зохион байгуулагчаар “Монголын Сэтгүүлчдийн Эвлэл” ажиллаж байгаа бол санаачлагч нь урлаг соёлын мэдээ мэдээллийн нэгдсэн www.URLAG.mn сайт юм.

  “Урлагийн их наадам” нь хэвлэл мэдээллийн салбарынхны  урлаг, соёлын хамгийн том баяр нь болох бөгөөд тухайн салбарын нийт ажилтнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх тэдгээрийн урлаг, уран сайхны мэдлэг боловсорлыг дээшлүүлэх, хөгжүүлэх, түүгээр дамжуулан урлагийн яруу сайхныг уншигч, сонсогч, үзэгчдэд хүргэх, наадамд оролцогчдын дундаас урлагийн өндөр авъяас билэгтэй ажилтан, албан байгууллагыг тодруулан алдаршуулж, шагнаж урамшуулах зорилготой аж.

   Наадамд оролцох байгууллагуудын бүртгэлийг 09 сарын 01-ээс авч эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 100 гаруй байгууллага бүртгэлд хамрагдаад байгаа аж. Ийнхүү уг наадамд оролцогчдын бүртгэлийг ирэх 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл доорхи хаягаар авах бөгөөд наадамд оролцогчдын бүртгэлийн анкетыг доорхи линкээр татаж авах боломжтой.

Байгууллага: Энд дарж татна уу?
Хувь хүн: Энд дарж татна уу?

Монголын Сэтгүүлчдийн Эвлэл:
Хаяг: Улаанбаатар хотын төв номын сангийн байр
Утас: 11330948
99991706

MGL MEDIA GROUP
www.URLAG.mn сайтын байр:
Хаяг: Тусгаар тогтнолын ордон
01 давхар 001 тоот
Утас: 77114747
89004147
88004147

Урлагийн их наадмыг зохион байгуулах комисс

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …