Нэгдүгээр сарын 31-ний өдөр буюу өнөөдөр бид хамгийн том сарыг харах боломжтой. Өөрөөр хэлбэл энэ өдөр сар дэлхийн хамгийн ойр зөрж өнгөрөх юм. Сар ердийн үеийнхээс 14 хувь том, 30 хувь хурц гэрэлтэй байна.
Түүнээс гадна энэ өдөр сар бүтэн хиртэх үзэгдэл давхцах юм байна. Гэхдээ сар алга болохгүй. Харин улаан өнгөтэй болно. Үүнийг “цусан сар” гэж нэрлэх нь бий. Тэгэхээр дэлхийд хамгийн ойр өнгөрөх сар улаан өнгөтэй байх учир одон орон судлаачид болоод гэрэл зураг сонирхогчдын анхаарлыг ихэд татаж байна.Энэ давхцал 152 жилийн дараа дахин тохиож байгаа аж.
Улаан сарны учрыг, нарны гэрлийн тусгалд дэлхий саад хийж, сарыг харанхуйлах учиртай хэдий ч дэлхийн агаар мандал нарны гэрлийг хугалж, саранд хүрэхдээ улаан туяа тусгадаг гэж тайлбарлажээ. Том бөгөөд улаан өнгөтэй сарыг дэлхийн аль ч хэсгээс бүрэн харах боломжтой юм байна.