Сурагчдын амралтыг сунгахгүй 

Өнгөрсөн сард  Засгийн газрын  ээлжит хуралдаанаар  ЕБС-ийн бүх сурагчдын II улирлын амралтыг нэг сар болгох шийдвэр гаргасан. Харин хуваарь ёсоор нийслэлийн ЕБС-ийн сурагчдын хичээл хоёрдугаар сарын 1-ний Пүрэв гарагт орно.

Иргэдийн дунд сурагчдын амралтыг дахин 7 хоногоор сунгасан гэх яриа гараад байгаа. Энэ талаар Нийслэлийн Боловсролын газрын дарга “Яамнаас сурагчдын амралтыг дахин сунгасан гэсэн шийдвэр гараагүй. Сурагчдын хичээл маргааш орно” гэв.


Санал болгох мэдээ

Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII  хуралдаан  өнөөдөр /2026.06.22/ болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …