Мэдээллийн технологийн салбарт шинэ эрин үе эхэлж байна. Иргэд суурин компьютероос салж, гар утсаараа интернетэд холбогдож, хүссэн сувгаа үзэж, төрөл бүрийн мэдээллийг цаг алдалгүй авдаг болжээ. Энэ эрэлт хэрэгцээнд тулгуурлан цахим мэдээллийн хэрэгслүүд ч технологийн хувьд өөрчлөлт шинэчлэлтийн хийсээр байна.
Өглөө.мн сайтын хувьд уншигчдынхаа хүсэлд нийцүүлэн, технологийн шинэчлэлийг цаг алдалгүй хийсээр ирсэн билээ. Бид цаг хугацаатай уралдан мэдээ мэдээллээ түгээж, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн мэдээлэл олгох, иргэдийн санаа бодлыг төлөвшүүлэх, хяналт тавьж, шүүмжлэл өрнүүлэх зэрэг үүргүүдээ биелүүлэн ажилласаар байгаа.
Тэгвэл яг одоо манай сайтын шинэчлэгдсэн хувилбар уншигч танд хүрч байна. Та гар утсаа ашиглан дэлхийн өнцөг булан бүрт болж буй үйл явдлын мэдээллийг манай сэтгүүлчдийн бэлтгэснээр шуурхай цаг алдалгүй хүлээн авах боломжтой боллоо.
Өдөрт 25 мянгаас 40 мянган уншигч манай сайтад хандаж, бидний бэлтгэсэн мэдээ, мэдээлэл, ярилцлага, нийтлэлийг хүлээн авсаар байна.
Бид уншигчиддаа зориулж, мэдээллээр хоцрогдуулахгүйн төлөө манай шаргуу ажиллаж байгаа бөгөөд сайтын шинэ хувилбар мэдээллийг цаг алдалгүй хүргэх, хүлээн авах хөтөч болно. Мөн компьютерээр манай мэдээ, мэдээллийг хүлээн авахад илүү цэгцтэй, шинэлэг, сонирхолтой болж чадсан гэж итгэж байна.
Таван жилийн туршид гаргасан амжилтаа бататгаж, илүү өргөн, илүү хүртээмжтэй мэдээ мэдээллийг түгээж, таны гарт, таны сонорт цоо шинэхэн мэдээллийг цаг алдалгүй хүргэж ажилладаг зарчмаа хадгалж, таныг шинэ эринд хөл зэрэгцэн алхахад түүчээлэх болно.
Шинэ өглөө шинэ мэдээлэл www.ugluu.mn