Анжелина Жоли, Брижит Макрон нар Сирийн асуудлаар уулзжээ

Саяхан Францын тэргүүн хатагтай Брижит Макрон Холливудын алдарт жүжигчин Анжелина Жолиг Парис хотноо хүлээн авч уулзжээ.

Нийгмийн ажилд идэвхтэй оролцсоор ирсэн Анжелина тэргүүн хатагтай Брижиттэй Йордан улсад очиж Сирийн дүрвэгсдийн За’атари хуаран дахь гэр бүлүүд, хүүхдүүдтэй уулзсан талаараа ярилцсан байна. Тэрээр НҮБ-ийн дүрвэгсдийн агентлаг болох UNCHR-ийн тусгай төлөөлөгч болсноосоо хойш Йорданд өмнө нь дөрвөн удаа очсон юм.

Энэ удаад тэрээр 13 настай Захара, 11 настай Шило охидынхоо хамт явсан. Анжелина “Зөвхөн тусламжийн зүйлс хандивлах нь асуудлыг шийдэх зам биш.  Сиричүүдийг гэрт нь буцаахын тулд улс төрийн хүрээний дорвитой арга хэмжээ авах л чухал болоод байна” гэж Америкийн өдөр тутмын USA Today сонинд хэлсэн аж.

За’атари нь 80 мянга гаруй Сирийн иргэн амьдардаг, Дундад Ази дахь хамгийн том дүрвэгсдийн хуаран. Сирит иргэний дайн эхэлснээс хойш таван сая гаруй хүн эх орноо орхин гадны улсууд руу дүрвэсэн юм.

 

 


Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …