Сирийн газар доорх эмнэлэг пуужинд өртөж сүйрчээ

Сирийн төв хэсэгт орших Хама аймгийн Кафр Зита тосгонд бослого гарах үеэр газар доор 20 метрийн гүнд барьсан Ал Магхара эмнэлэг пуужинд оногдож их хэмжээний хохирол учирчээ.

Түргэн тусламжийн ажилчид амь эрсэдсэн хүн байхгүй ч эмнэлэг нь сүйрсэн гэж мэдэгдсэн. НҮБ-ийн тусламжийн зүйлсийг бүслэгдээд байгаа газар руу оруулах боломжгүй байгаа аж.

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт эхэлсэн бослогын үеэр Ал Магхара эмнэлэг таван пуужинд оногдсон болохыг олон улсын түргэн тусламж, хандивын холбоо мэдээлсэн байна.

Тус холбооны хэвлэлийн төлөөлөгч Ави Д’Соуза “Ал Магхара Сирийн хамгийн аюулгүй эмнэлэг гэж тооцогддог. Сард 50 мянган хүнд эмнэлгийн тусламж үзүүлж, 150 мэс ажилбар хийдэг. Бослогын үеэр заналхийлэл учрах гэж буйг мэдсэн эмнэлгийн ажилчид болон өвчтөнүүд хамгаалалтын нууц өрөө рүү орсон гэж үзэж байна” хэмээн BBC-д хэлжээ.

Одоогоор хэн пуужин харвасан нь тодорхойгүй байгаа ч Сирийн Засгийн газрын дайны хөлөг онгоц байх магадлалтай гэсэн таамаг дэвшүүлсэн. Харин Засгийн газар үүнийг үгүйсгээд байгаа.

 

 


Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …