Хятадын ГХЯ-ны сайд Ван И энэ сарын 22-ны өдөр Нью Йоркт айлчлан НҮБ-ын Нарийн бичгийн дарга Бан Ги Мунтай уулзлаа. Хятадын ГХЯ- сайд Ван И НҮБ нь дэлхийн энх тайван, хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж байгааг Хятад улс дэмжинэ гэж илэрхийлжээ.
Өнөөгийн Сирийн химийн зэвсгийн асуудалтай холбогдуулан Ван И хэлэхдээ, Аюулгүйн зөвлөл зөрчил мөргөлдөөнийг зогсоож, химийн зэвсгийг хориглож байгаа нь шударга явдал гэжээ. Мөн бид мэргэжлийн үүднээс шалгалт явуулахыг дэмжин, холбогдох ажилд мэргэжилтэн томилох тал дээр бэлэн байна гэдгээ мэдэгдсэн юм.
Ван И НҮБ нарийн бичгийн дарга Бан Ги Муны Сирийн химийн зэвсгийн асуудлаар “нэгдсэн тусгай баг” байгуулах санаачилгыг Хятадын тал дэмжинэ, талууд тохиролцсон нөхцөлд Хятад улс идэвхтэй оролцоно. Алс хэтийн төлвөөс харахад, Сирийн асуудлыг зохицуулах нь НҮБ цорын ганц зам. Мөн химийн зэвсгийг устгаж улс төрийн асуудлыг шийдвэрлэх зэрэг хэрэгжүүлэх хэрэгтэй олон ажилд Хятад улс дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна гэж Ван И илэрхийлсэн байна.
Хятадын тал НҮБ-д идэвхтэй удирдах үүрэг гүйцэтгэж, хувь нэмэр оруулсныг Бан Ги Мун сайшааж байгаагаа илэрхийлээд хоёр тал Солонгосын хойгийн байдал, Афганистан, цаг уурын өөрчлөлт зэрэг асуудлаар санал бодлоо солилцжээ.
А.Хээтэн