Хойд Солонгосын парламентын тэргүүн Өвлийн Олимпод оролцоно

Хойд Солонгосын нэр хүндтэй төрийн албан тушаалтан Ким Ёон Нам Өвлийн Олимпод оролцохоор Өмнөд Солонгосыг зорихоор болжээ.

Парламентын болон төрийн ёслолын тэргүүний алба хашдаг тэрээр Хойд Солонгосын 22 төлөөлөгчийн хамт Өмнөд Солонгосыг зорино. Энэ үеэр хоёр Солонгосын тамирчид нэг тугийн дор жагсах юм.

Өчигдөр хоёр Солонгосын эмэгтэйчүүдийн хамтарсан хоккейн баг Шведийн багтай тоглож 1-3-ын харьцаатай ялагдсан. Өмнөд Солонгосын албаны хүн BBC-д хэлснээр энэ удаагийн олимпоор дамжуулж Хойд Солонгос харилцаагаа эерүүлэхэд ач холбогдол өгч байна.

Харин ноён Ким Өмнөд Солонгосын зүүн хэсгийн уулархаг нутаг Пёончанд болох олимпын нээлтийн арга хэмжээнд оролцох эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа. Ямартай ч нээлтэнд Америкийн дэд ерөнхийлөгч Майк Пенсь оролцох юм.

Washington Post-д бичсэнээр Хойд Солонгост хоригдож байгаад Америкт ирээд хэд хоногийн дараа өөд болсон Отто Вармбейрын эцэг Фред Вармбейр Майк Пенсийн урилгаар нээлтийн үйл ажиллагаанд ирэх аж.

 


Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …